Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

Байгууллагын чиг үүрэг

ҮЗЭХ

"Үндэсний чанарын шагнал" -д материалаа ирүүлэхийг урьж байна.

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 2 дахь жилдээ гардуулах гэж байна.

Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:

Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ” бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулахад оршино.

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Аж ахуйн нэгж, байгууллага
  • Бүтээгдэхүүн
  • Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

Шалгаруулалтанд тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 17.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газар, 2-р давхар, 201тоот
Утас: +976-11-458349, 70185289, 88082182, 99082232
Цахим шуудан:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
Стандарт хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар
Утас: 70185289, 99190551
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар
Утас: +976-11-310619, 99107371

Дэлгэрэнгүй...

ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЖИН ХЭМЖҮҮРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө, “Хэрэглэгчийн жил”, “Дэлхийн Стандартын Өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн намар зохион байгуулагддаг хүнсний ногооны худалдаанд оролцож байгаа жижиг, дунд бизнес эрхлэгч тариаланчдыг эдийн засгийн хямралтай цаг үед дэмжих зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 8 дугаарт заасны дагуу 2016 оны 10-р сарын 13-ны өдөр Стандарт, Хэмжилзүйн Хэлтсийн улсын шалгагч нар Дархан хотын хүнсний ногоо худалдаалдаг тариаланчдын жин хэмжүүрт үнэ төлбөргүйгээр улсын баталгаажуулалт хийх ажлыг зохион байгууллаа.

Тус баталгаажуулалтад хуучин хорооллын 20-р байрны хажууд хүнсний ногоо худалдаалдаг иргэд хамрагдав.

“ИХ ХОТЫН БАЯР-2016” БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын баяр-2016” үзэсгэлэн худалдаа, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт 09-р сарын 23-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс нь Аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 17 дахь жилдээ зохион явуулж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Хэнтий, Эрдэнэт, Архангай зэрэг аймгуудийн 50 орчим бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор Дарханчуудад сугалаатай, хямдралтай үнээр борлуулдагаараа ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй...

Хуудас 30 -с 9

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

148465
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
43
197
461
144404
3028
7835
148465

Таны IP: 54.161.116.225
Серверийн цаг: 2018-10-16 05:20:11

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top