Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

ХАЛУУН УС, САУНЫ ГАЗРУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэхь заалтууд, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127-р тогтоолоор баталсан “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ад багтсан Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ñàóí,õàëóóí óñíû ãàçðóóäын эзэн, ажилтнуудад  “Õàëóóí óñ. Òåõíèêèéí øààðäëàãà MNS 5163:2002”, “Ñàóí. Òåõíèêèéí øààðäëàãà MNS 5164:2010” ñòàíäàðòаар 2 удаа /2017.04.10, 28/ сургалт зохион байгуулж, тараах материалаар хангаж ажиллалаа.

Дэлгэрэнгүй...

ДАРХАН-УУЛ АЙМАГ СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 04-р сарын 04-нд зохион байгууллаа.

Баталгаажуулалтын шинжээч нар 03-р сард 40 ААН, иргэний 1 бүтээгдэхүүн, 39 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангаагүй 8 ААН-ид санамж зөвлөмж өгч, шаардлага хангасан 32 ААН-ийг хурлаар хэлэлцүүлэн, 29 үйлчилгээний газар, 1 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ. 2 ААН-ийн 2 үйлчилгээний газарт хугацаатай үүрэг даалгавар өгч дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

 

“ЦАГААН САР”-2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтэс нь XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг2017 оны 02 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

18 дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн худалдаандОрхон, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгууд болон Улаанбаатар хотын 23 ААНБ, 18 нөхөрлөл хоршоо, 110-аад иргэн, өрхийн үйлдвэрлэгчид нийт 150 гаруй оролцогч оролцож 150 сая төгрөгийн борлуулалт хийж, ашиг орлогоо нэмэгдүүллээ.


Дэлгэрэнгүй...

ДАРХАН-УУЛ АЙМАГ СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 02-р сарын 07-нд зохион байгууллаа. Баталгаажуулалтын шинжээч нар 02-р сард 33 ААН, иргэний 4 бүтээгдэхүүн, 29 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангаагүй 7 ААН-ид санамж зөвлөмж өгч, шаардлага хангасан 26 ААН-ийг хурлаар хэлэлцүүлэн, 23 үйлчилгээний газар,2 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ. 1 ААН-ийн 1 үйлчилгээний газар хуралд ирээгүй тул дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.


Хуудас 30 -с 7

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

163847
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
964
191
1515
158496
4246
7302
163847

Таны IP: 34.236.153.51
Серверийн цаг: 2018-12-18 17:47:23

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top