Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын хуралдаанаар 25 стандарт батлагдлаа

2017 оны 5 дугаар сарын 31-нд зохион байгуулсан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 10 салбарын 25 стандартыг хэлэлцэн батлалаа.
Тус хуралдаанаар баталсан стандарт:
Хүнсний салбарын 5, Барилгын салбарын 1, Авто тээвэр, авто замын салбарын 5, Харилцаа холбооны салбарын 4, Механик үйлдвэрлэлийн 2, Алт, мөнгөн эдлэлийн хайлш дахь алт, мөнгөний агуулгыг тодорхойлох, Хуванцар савны найрлагыг тодорхойлох шинжилгээний аргын 3, Европын холбооноос батлан мөрдүүлж буй Монгол улсад стандарт боловсруулахад шаардлагатай зарим зааврыг орчуулж үндэсний стандартаар тус тус батласан.
Тухайлбал:

Дэлгэрэнгүй...

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР – 2017

 

Жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн Хэмжил зүйн өдөр нь энэ жил “Тээврийн салбар дах хэмжил” сэдвээр зохион байгуулагдаж байна. Дэлхийн хэмжилзүйн өдрийг угтсан ажлын хүрээнд СХЗХ-ийн даргын баталсан “Лабораторийн ур чадварыг үнэлэх лаборатори хоорондын хэмжлийн харьцуулалт явуулах журам”-ын дагуу даралтын хэмжих хэрэгслээр лаборатори хоорондын харьцуулалтыг ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, Оюу Толгой ХХК-тай хийлээ. Даралтын хэмжлийн чиглэлээр анх удаа лаборатори хоорондын харьцуулалт хийсэн нь лабораториудын чадавхийг нэмэгдүүлэх, ажилтнуудаа СХЗГ-ын сургалтуудад хамруулж тэдний ур чадварыг байнга дээшлүүлж байх нь зүйтэй гэж  дүгнэсэн  шинэлэг ажил боллоо.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 05-р сарын 11-нд зохион байгууллаа.

                Баталгаажуулалтын шинжээч нар 04-р сард 39 ААН, иргэний 2 бүтээгдэхүүн, 37 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангаагүй 8 ААН-ид санамж зөвлөмж өгч, шаардлага хангасан 29 ААН-ийг хурлаар хэлэлцүүлэн, 27 үйлчилгээний газар, 2 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.

           1 ААН-ийн 1 үйлчилгээний газарт хугацаатай үүрэг даалгавар өгч дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

                     

 

ХАЛУУН УС, САУНЫ ГАЗРУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэхь заалтууд, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127-р тогтоолоор баталсан “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ад багтсан Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ñàóí,õàëóóí óñíû ãàçðóóäын эзэн, ажилтнуудад  “Õàëóóí óñ. Òåõíèêèéí øààðäëàãà MNS 5163:2002”, “Ñàóí. Òåõíèêèéí øààðäëàãà MNS 5164:2010” ñòàíäàðòаар 2 удаа /2017.04.10, 28/ сургалт зохион байгуулж, тараах материалаар хангаж ажиллалаа.

Дэлгэрэнгүй...

Хуудас 30 -с 6

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

148509
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
87
197
505
144404
3072
7835
148509

Таны IP: 54.161.116.225
Серверийн цаг: 2018-10-16 06:20:15

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top