Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.
Дархан-Уул аймгийн СХЗХ нь Дэлхийн Чанарын Өдрийг тохиолдуулан “Манлайллын ач холбогдол”сэдэвт онол практикийн бага хурал”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ШУТИС-ийн ДаТСургууль, “Дархан Меат Фүүдс” ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
Хуралд Дархан-Уул аймгийн ЗДТГ, МХГ, ДСЦТС ХК, ДДЦС ТӨХК, Дархан-Ус Суваг ХК-ийн инженер техникийн ажилтнууд болон Дархан-Уул аймгийн ШУТИС-ДаТС, АШУҮИС-ийн Дархан салбар, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан дээд сургуулийн эрдэмтэн багш нар судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл судалгааны ажлаар нийт 23 илтгэл оролцов. Эрдэм шинжилгээ, ОПБХ-ын зочин илтгэлээр Дархан Меат Фүүдс ХХК-ийн дотоод хяналтын ахлах мэргэжилтэн Х.Буянхишиг илтгэл тавьлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь хамрах хүрээ ихтэй болж, илтгэл тавьсан албан хаагч, багш нарын нийт 14 илтгэлээс:
-Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, доктрант Д.Жаргалсайхан “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл (үр дүнд)-д манлайлагчийн мэдлэг ур чадвар нөлөөлөх нь” сэдэвт илтгэл Тэргүүн байр;
-ШУТИС-ийн ДаТС-ийн багш, магистр Л.Оюунчимэг, ДДЦС ТӨХК-ний техник хяналтын инженер С.Гантүлхүүр, ШУТИС-ДаТС-ийн багш, Доктор (Рh.D)8 Д.Даваацэрэн нарын “БКЗ-75-39 ФБ зуухны утааны хийнд хийсэн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл Дэд байр;
Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан орон нутагт Чанар, стандартчилал, хэмжилзүйн байгууллагын тулгын чулууг тавилцаж, салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" арга хэмжээг өнөөдөр Стандарт Хэмжилзүйн Хэлтэс өөрийн байранд зохион байгуулж байна.
Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтэс нь 2017 оны 09-р сарын 23-ны өдөр "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" арга хэмжээг өөрийн байранд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр:
- хэлтсийн үйл ажиллагааг иргэн, ААН-үүдэд танилцуулах
- бүтээгдэхүүн, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийж, шаардлагатай стандартаар зөвлөгөө өгөх
- шинээр батлагдсан стандартуудын талаарх мэдээллийг хүргэх, СТАНДАРТ-аар үйлчлэх, захиалга авах
- хэмжилзүйн нэгдсэн лабораторийн эталон, тоног төхөрөөмжүүдийг танилцуулах
- цахилгаан, дулаан даралт, механик цул, эзлэхүүн, хий шингэний хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хийх юм.
ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Дэлгэрэнгүй...