Menu

Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөл

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, энэ хуулийн 16.1 дэхь заалт / Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна./ гэж заасны дагуу тус албанд тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн 1 ахлах мэргэжилтэн шинжээч, 2 шинжээч ажиллаж байна.
16.2. дахь заалт /Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална./
16.4. дэхь заалт /Баталгаажуулалтын байгууллага нь зохих журмын дагуу баталгаажуулалтад тэнцсэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ /цаашид “тохирлын гэрчилгээ” гэх/ олгоно./ гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тохирлын үнэлгээ явуулж, баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээг олгодог.
16.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2005 оны 127-р тогтоол-“Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” гарсан бөгөөд энэхүү жагсаалтанд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна 12 нэр төрлийн үйлчилгээний газрууд үүнд: Үсчин, Гоо сайхан, Халуун ус, Саун, Хими цэвэрлэгээ, Автомашины оношлогооны болон засварын газар, Шатахуун түгээх станц, Хүүхдийн тоглоомын газар, Нийтийн тээвэр, Зочид буудал, жуулчны бааз, Нийтийн хоолны газар, Дэлгүүр, бөөний худалдааны төв гэсэн үйлчилгээний газруудыг заавал баталгаанд хамруулж, тохирлын гэрчилгээг олгож байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр захирамжаар “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл, зөвлөлийн дүрэм”-ийг шинэчилсэн ба зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Баталгаажуулалтын зөвлөлийн дарга:
Аймгийн Засаг даргын орлогч
Баталгаажуулалтын зөвлөлийн орлогч дарга:
Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга:
Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн
баталгаажуулалтын шинжээч
Гишүүд: Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын
хэлтсийн ахлах мэргэжилтэн
МХГ-ын хэлтсийн дарга
ХХААГазрын мэргэжилтэн
ШУТИС-ийн ТС-ийн Хүнсний технологийн
профессорын багийн тэргүүлэх профессор
ХЭАХНийгэмлэгийн тэргүүн
Хүнсчдийн холбооны тэргүүн
Тохирлын үнэлгээг холбогдох стандарт, техникийн зохицуулалт, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар оруулан тохирлын гэрчилгээг олгох эсэх шийдвэрийг гаргадаг.
“Стандартчилал, тохирлын үнэлгээний ажил, үйлчилгээний төлбөрийн тухай” Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2007 оны 11 сарын 22-ны өдрийн 106/314 дугаар хамтарсан тушаалаар “Бүтээгдэхүүн, үйлчилгээний заавал баталгаажуулалтын ажлын төлбөрийн жишиг хэмжээ”-г тогтоосныг үндэслэн аймгийн “ЗАСАГ ДАРГЫН 2013 ОНЫ 04 САРЫН 15-НЫ 31 ДҮГЭЭР ЗАХИРАМЖ”-аар төлбөрийг батлан гаргасан.

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

163829
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
946
191
1497
158496
4228
7302
163829

Таны IP: 34.236.153.51
Серверийн цаг: 2018-12-18 17:22:23

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top