Menu

Хэмжил зүйн нэгдсэн лаборатори

22472561 710780609117992 685117031 n

Үйл ажиллагааны гол зорилго:
Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
Чиг үүрэг:
- Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
- Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.
Эрх зүйн орчин
-Монгол Улсын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль
-Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 8 сарын 05-ны өдрийн “Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 75 тоот тушаал.
- Хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх журам
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам

Хэмжилзүйн нэгдсэн лаборатори нь Цахилгаан, дулаан даралт, шугам өнцөг, эзэлхүүн цулын лабораторудыг нэгтгэсэн хэмжилзүйн нэгдсэн лаборатори нь 1996 оноос хойш 8 удаа итгэмжлэгдэн жилдээ 1500 орчим аж ахуйн нэгжийн 7000 гаруй хэмжих хэрэгслэлд гэрээ, графикийн дагуу баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
Хэмжүүрийн 4 төрлийн лабораториор орон нутагтаа хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулан ажиллаж байна.
Цахилгаан соронзон хэмжлийн лаборатори:
1. 1 ба 3 фазын механик, электрон импульсын тоолуур
2. Амперметр, Вольтметр, Ваттметр шалгаж баталгаажуулна.

 Дулаан даралт температурын хэмжлийн лаборатори:
1. Лабораторийн термометр
2. Техникийн болон Цахилгаан кантакттай манометр
3. Хүчилтөрөгчийн манометр
4. Цусны даралтын аппарат
5. Дулааны тоолуур шалгаж баталгаажуулалт хийнэ.

 Механик Цулын хэмжлийн лаборатори:
1. Ширээний тольт,Туухайт жин
2. Электрон, болон аналитик жин туухай
3. Эмнэлгийн жин
4. Лабораторийн жин, 2, 3-р ангийн туухай
5. Автомашины жин баталгаажуулна.

 Шугам өнцөг, эзэлхүүний хэмжлийн лаборатори:
1. Шатахуун түгээгүүр
2. Халуун, хүйтэн усны тоолуур
3. Нөөцлөх савны хэмжээ онооллын таблиц
4. Авто торх / автоцистерн /
5. Техникийн мерник
6. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах төмөр торх
7. Төмөр ба модон метр,
1. Хүндрүүлэгчтэй ба хүндрүүлэгчгүй туузан метр
2. Сүмбэнметр. Шүп
3. Микрометр, штангин багаж, индикатор зэрэгт шалгалт баталгаажуулалт хийнэ.

Албан тушаал

Овог нэр

Цахим хаяг, суурин утас

Ажлын цаг

1.

Ахлах мэргэжилтэн, улсын шалгагч

Н.Түмэнцэцэг

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

08.00-17.00



2.

Масс, эзлэхүүний улсын шалгагч

Г.Батмөнх

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

3.

Хий шингэн, эзэлхүүн, цахилгааны улсын шалгагч

Б.Эрдэнэчулуун

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

4.

Цахилгааны улсын шалгагч, уртын хэмжүүрийн шалгалт тохируулгын ажилтан

М.Ананда

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

         

5.

Цахилгаан, массын улсын шалгагч

С.Рэнчинсүрэн

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

125097
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
99
118
1200
120233
3569
4495
125097

Таны IP: 23.20.236.61
Серверийн цаг: 2018-06-24 16:26:40

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top