Menu

Мэндчилгээ

22501061 710780672451319 384760157 n

  Манай веб сайтаар зочилж Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, байнга хамтран, дэмжин ажиллаж байдаг Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Монгол улсын стандарт хэмжилзүйн талаарх хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Стандарт хэмжилзүйн газрын стратегийн бодлого, чиг үүргийг орон нутагтхэрэгжүүлэн ажиллаж байна.

   Дархан-Уул аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, стандарт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол улсад нэвтрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, нэр хүндийг нь өсгөх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ гэсэн эрхэм зорилгыг ханган, батлагдсан оновчтой бүтцээр, итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

      Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж,  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж, Чанарын удирдлагын тогтолцооны Олон Улсын ИСО 9001 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Дархан-Уул аймгийн хэмжээнд  төрийн болон төрийн бус байгуулагуудад Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ИСО 9001 стандартыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, Чанар хангах үйл ажиллагааг бүх шатанд, бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж ирлээ. 

Манай  цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, Та бүхний хүлээлтийг ханган  биелүүлэхээ амлаж байна.

Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд, үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

ХҮНДЭТГЭСЭН:

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА

ИШДОРЖИЙН АЛТАНЦЭЦЭГ

 

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

125098
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
100
118
1201
120233
3570
4495
125098

Таны IP: 23.20.236.61
Серверийн цаг: 2018-06-24 16:26:55

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top