Menu

Мэдээ мэдээлэл

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

            Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ныөдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний гадруудад явуулсантайланг хэлэлцэж 17 аж ахуй нэгжийн 19үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа. Үүнд:   

Дэлгэрэнгүй: Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг...

“Ахмадын жил”-ийн хүрээнд ахмад хэмжилзүйч И.Маналжавыг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрууллаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оныг “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн өндөр настнуудын нарийвчилсан судалгааг хийж, ахмад хэмжилзүйч И.Маналжавын гэр бүлийг сонгон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулан   хүнсний карт олгуулж, “ЭМЖЖ”  сонсгол сэргээх төвийн үзлэг оношлогоонд хамруулан, сонсголын хос аппарат тохируулан суулгуулж өглөө.

  

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

27661552 1521316791300556 2048821286 n 27400094 1521315491300686 812057731 n

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 62 ААН, иргэний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын хэрэгжилтийг хангуулах, мэдээлэл өгөх, танилцуулах зорилгоор 01-р сарын 25-26-ны өдрүүдэд үзлэг, шалгалтыг 44 газарт явуулсан ба шалгалтанд хамрагдаагүй буюу ажиллахгүй, хаалттай 18 газар байв.

Дэлгэрэнгүй: БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

"ЦАГААН САР-2018" үзэсгэлэн худалдаа

Дархан-Уул Аймаг Эмэгтэйчүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "ЦАГААН САР-2018" үзэсгэлэн худалдаа энэ жил 20 удаагаа 2018 оны 02-р сарын 08-аас 12-ны өдрүүдэд Залуучууд театр-т зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн бүртгэлийг эмэгтэйчүүдийн ордонд хийж байна. Холбоо барих утас: 99043051, 9939430327073333 1521319307966971 6258283509192469254 n

 

Хуудас 29 -с 2

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

216170
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
296
229
720
211101
6030
8004
216170

Таны IP: 10.3.100.98
Серверийн цаг: 2019-07-23 10:25:50

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top