Menu

Мэдээ мэдээлэл

Баталгаажуулалтын алба

22471705 710780705784649 564054812 n

Үйл ажиллагааны гол зорилго:

Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний, баталгаажуулалтаар дэмжлэг Баталгаажуулалтын алба нь 2002 оноос MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагын дагуу 5 дахь удаагаа итгэмжлэгдэн, экспорт, импортын бүтээгдэхүүний, дотоодын бүтээгдэхүүний болон үйлчилгээний баталгаажуулалт хийн, иргэн, аж хуйн нэгжид хэрэгцээт стандартын мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулж байна.

Чиг үүрэг:

-Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгажуулалтыг хэрэгжүүлэх

Баталгаажуулалтын төрөл

-Импортын бүтээгдэхүүний баталгаажуулалт
- Экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалт
- Үйлчилгээний баталгаажуулалт
- Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт

Хамрах хүрээ

- Бүтээгдэхүүн,үйлчилгээний баталгаажуулалтыг Дархан-Уул аймгийн үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд
- Экспорт, импортын бүтээгдэхүүний баталгаажуулалтыг Дархан-Уул аймгийн гаалиар бүрдүүлэлт хийж байгаа бүтээгдэхүүнд

Эрх зүйн орчин

- “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль
- Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг эрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2003 оны 222 дугаар тогтоол
- Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005 оны 127 дугаар тогтоол

Баталгаажуулалтыг хэн гүйцэтгэх вэ?

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтыг Стандартчилал, хэмжилзүйн газрын Баталгаажуулалтын шинжээч нар үндэсний стандарт, арга зүйн удирдамж, дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.

Мэдээлэл лавлагааны салбар сангийн үйлчилгээ
Шинэ үйлдвэрлэл үйлчилгээ, шинэ технологи, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс стандартыг мэдээлэх үйл ажиллагаа явуулж, ДХБ-ын худалдаан дахь саад тотгорын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган зохицуулж дээрх асуудлаар сонирхсон хувь хүн, албан байгууллагад стандартын мэдээлэл өгөх Стандартын мэдээлэл лавлагааны танхимыг ажиллуулан төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж байна.

Албан тушаал

Овог нэр

Цахим хаяг, суурин утас

Ажлын цаг

1

Ахлах мэргэжилтэн, шинжээч

Б.Баярбаатар

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. @masm.da.gov.mn

08:00-17:00

2

 Шинжээч

Д.Болортуяа

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

3

Шинжээч

О.Баярмаа

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

4

Мэдээлэл, лавлагааны салбар сангийн мэргэжилтэн

М.Ананда

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ та худалдааны газрын үйлчилгээ эрхэлж байгаа бол:


супермаркет /Supermarket/
(501 – 1000) м2 хүртэл худалдааны танхимын талбайтай, 10 000 хүртэл нэр төрлийн хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ариун цэвэр, гоо сайхны бараа, гэр ахуйн бараа, бүтээгдэхүүний төрөлжүүлсэн тасгуудтай, өөртөө үйлчлэх дэлгүүр.

дэлгүүр /Store or shop/
(41 – 500) м2 хүртэл худалдааны танхимын талбайтай /орон нутагт 30 м2-аас доошгүй/, уламжлалт лангууны зохион байгуулалттай, өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн жижиглэнгийн үнээр борлуулдаг газар.

Дэлгэрэнгүй: ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Баталгаажуулалт

1

ХЭМЖИЛЗҮЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИ

Цахилгаан, дулаан даралт, шугам өнцөг, эзэлхүүн цулын лабораторудыг нэгтгэсэн хэмжилзүйн нэгдсэн лаборатори нь 1996 оноос хойш 8 удаа итгэмжлэгдэн жилдээ 1500 орчим аж ахуйн нэгжийн 7000 гаруй хэмжих хэрэгслэлд гэрээ, графикийн дагуу баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэдэг.

Хэмжүүрийн 4 төрлийн лабораториор орон нутагтаа хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулан ажиллаж байна.
Цахилгаан соронзон хэмжлийн лаборатори:
1. 1 ба 3 фазын механик, электрон импульсын тоолуур
2. Амперметр, Вольтметр, Ваттметр шалгаж баталгаажуулна.

 Дулаан даралт температурын хэмжлийн лаборатори:
1. Лабораторийн термометр, халууны шил
2. Техникийн болон Цахилгаан кантакттай манометр
3. Хүчилтөрөгчийн манометр
4. Цусны даралтын аппарат
5. Дулааны тоолуур шалгаж баталгаажуулалт хийнэ.

 Механик Цулын хэмжлийн лаборатори:
1. Ширээний тольт, Туухайт жин
2. Электрон, болон аналитик жин туухай
3. Эмнэлгийн жин
4. Лабораторийн жин, 2, 3-р ангийн туухай
5. Автомашины жин баталгаажуулна.

 Шугам өнцөг, эзэлхүүний хэмжлийн лаборатори:
1. Шатахуун түгээгүүр
2. Халуун, хүйтэн усны тоолуур
3. Нөөцлөх савны хэмжээ онооллын таблиц
4. Авто торх / автоцистерн /
5. Техникийн мерник
6. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах төмөр торх
7. Төмөр ба модон метр,
1. Хүндрүүлэгчтэй ба хүндрүүлэгчгүй туузан метр
2. Сүмбэнметр. Шүп
3. Микрометр, штангин багаж, индикатор
4. Автомашины спидометр зэрэгт шалгалт баталгаажуулалт хийнэ. 

 

2012-2014 онд баталгаажуулсан хэмжих хэрэгслийн тоо 2015 оны төлөвлөгөө

он

Цахилгаан

Дулаан

Хий шингэн, эзэлхүүн

Механик цул

Нийт

Төл

Гүйц

Төл

Гүйц

Төл

Гүйц

Төл

Гүйц

Төл

Гүйц

2012

3210

3546

352

451

1399

2900

597

660

5759

7557

2013

3210

6402

360

1611

1399

3864

800

844

5769

12721

2014

3210

9415

400

842

2485

3098

850

1006

6955

15089

2015

2750

 

540

 

1750

 

850

 

5890

 

 

 

Хуудас 29 -с 29

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

184110
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
214
146
1681
178426
5117
5882
184110

Таны IP: 10.3.100.98
Серверийн цаг: 2019-03-24 23:38:31

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top