Menu

Мэдээ мэдээлэл

Даргын мэндчилгээ

Манай веб сайтаар зочилж Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, байнга хамтран, дэмжин ажиллаж байдаг Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Монгол улсын стандарт хэмжилзүйн талаарх хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Стандарт хэмжилзүйн газрын стратегийн бодлого, чиг үүргийг орон нутагтхэрэгжүүлэн ажиллаж байна.

  Дархан-Уул аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, стандарт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол улсад нэвтрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, нэр хүндийг нь өсгөх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ гэсэн эрхэм зорилгыг ханган, батлагдсан оновчтой бүтцээр, итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

      Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж,  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж, Чанарын удирдлагын тогтолцооны Олон Улсын ИСО 9001 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Дархан-Уул аймгийн хэмжээнд  төрийн болон төрийн бус байгуулагуудад Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ИСО 9001 стандартыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, Чанар хангах үйл ажиллагааг бүх шатанд, бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж ирлээ. 

Манай  цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, Та бүхний хүлээлтийг ханган  биелүүлэхээ амлаж байна.

Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд, үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

ХҮНДЭТГЭСЭН:

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА

ИШДОРЖИЙН АЛТАНЦЭЦЭГ

  

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИЛДЭГ 10 АГЕНТЛАГИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА 

Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн, бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлсэн гурван яам, таван аймгийг шалгаруулан шагнасны нэгээр Дархан-Уул аймаг шалгарч ерөнхий сайдаас шагналаа гардан авсан.  

Тэгвэл өнөөдөр /2018.05.30/ энэхүү амжилттай холбоотойгоор Дархан-Уул аймгийн шилдэг 10 агентлагийг тодруулан шагнал гардууллаа. 

Шилдэг агентлагуудаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, УЦУОШТ, Татварын хэлтэс, БОАЖГ, Биеийн тамир, спортын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, БСУГ гэсэн нийт 10 агентлагийг шилдгээр шалгарууллаа.
Монгол улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын болон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэр, аймгийн нийгмийн эдийн засгийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэнийг батламжлан шагнав.

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН

18 ОНЦЛОГ ҮЙЛ АЖИЛЛАГАА / 2018 ОН/

 

18 онцлог үйл ажиллагаа үзэх

 

 

Тохирлын гэрчилгээ авсан байгууллагуудын жагсаалт

 2020 оны 02-р сар

2020 оны 03-р сар

2020 оны 04-р сар

2020 оны 05-р сар

 

 

 

 

 

 

Итгэмжлэлийн гэрчилгээ

ҮЗЭХ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

ҮЗЭХ

Угтах үйлчилгээ нэвтрүүллээ

Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтэс 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн өөрийн байгууллагадаа“Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж, иргэдийг түргэн шуурхай, соёлтой үйлчилгээгээр хангах, мэдээлэл зөвлөгөөг тогтмол өгөхөөр ажиллуулж эхэллээ.
Уг угтах үйлчилгээ нь дараах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
1. Өдөр тутам угтах, үдэх
2. Холбогдох албан хаагчруу чиглүүлэх
3. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
4. 7037-7194 дугаартай нээлттэй утсаар мэдээлэл зөвлөгөө өгөх


Хуудас 6 -с 1

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур

332908
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
113
221
762
327699
1722
8623
332908

Таны IP: 3.233.229.90
Серверийн цаг: 2020-07-08 08:00:44

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top