Menu

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

27661552 1521316791300556 2048821286 n 27400094 1521315491300686 812057731 n

Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 62 ААН, иргэний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын хэрэгжилтийг хангуулах, мэдээлэл өгөх, танилцуулах зорилгоор 01-р сарын 25-26-ны өдрүүдэд үзлэг, шалгалтыг 44 газарт явуулсан ба шалгалтанд хамрагдаагүй буюу ажиллахгүй, хаалттай 18 газар байв.

 

Үзлэг шалгалтын явцад хүнсний дэлгүүр болон согтууруулах ундааны борлуулалт, үйлчилгээ явуулж буй эзэмшил талбайд байрласан, ажлын байр нь 20,0 м2–аас хүрэхгүй талбайтай, хүлээж авсан бараа, материал, бичиг баримт, эд зүйлсийг хадгалах тусгай өрөөгүй, үйлчилгээний газар нь программ хангамж, сүлжээ, цахим бүртгэл хөтлөн явуулахад хэрэглэгдэх боломж шийдэлтэй шаардлага хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, цахим бүртгэлийн системд эрх бүхий байгууллага болон түүний зөвшөөрсөн холбогдох аж ахуйн нэгжийн албан тушаалтан хандах, зөвхөн өөрт хамааралтай мэдээлэл авах боломжгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.

 

Цаашид “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын дагуу үйлчилгээ эрхлэх боломжийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаар эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн үнэлгээ /галын байгууллага, цагдаа г.м/ хийлгэх, камер, дохиолол хамгаалалтад хамрагдаж, зээлдэгчийн барьцааны эд зүйлсийн бүрэн бүтэн, аюул эрсдэлгүй байдлыг хариуцах, ажилтан, алба хаагч нь сургалт, зөвлөгөөнд хамрагдах, татварын нэгдсэн системд холбогдож, кассын машин, хэвлэх төхөөрөмжийг бүрдүүлэнстандартыг хангаж,орон нутгийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах эрх, цагийн хуваарийг аван ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.  

 

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур=

184080
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
184
146
1651
178426
5087
5882
184080

Таны IP: 10.3.100.98
Серверийн цаг: 2019-03-24 23:05:15

Цаг агаар

 

Видео

   

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top