ШИНЭЭР 70 СТАНДАРТ БАТЛАГДЛАА

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 5-р сарын 26-ны өдөр хуралдаж 8 салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн 70 стандартын төслийг хэлэлцэн Үндэсний стандартаар баталсан байна.
Үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны 7, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн 4, Уул уурхай, ашигт малтмалын 11, Газрын тосны 1, Хөдөө аж ахуйн 1, Төмөр замын 35, Авто замын 4, Тохирлын үнэлгээний 7 стандартыг тус тус баталжээ.
Үүнд:

 

• Таних карт
• Үүрэн холбооны бааз станцуудын давтамж орон зайн тусгаарлалт, илүүдэл цацаргалтын хэмжээ, хэмжих арга
• Мэдээлэл технологийн суурь мэдлэгийн шалгуур
• Телевизийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага
• Биологийн идэвхт бүтээгдэхүүн
• “Эдитта-17” уусмал. Техникийн шаардлага
• Нүүрсний петрографийн шинжилгээний дээж бэлтгэх аргачлалууд
• Хатуу эрдэс түлш. Эшкагийн холимог хэрэглэн хлор тодорхойлох арга
• Хайлуур жонш. Дээжлэлт болон дээж бэлтгэл
• Нүүрс. Уян харимхай шинж чанарыг тодорхойлох 
• Нарийн ширхэгт дүнсэн тамхи
• Төмөр замын хэрэглээ, ашиглалт, 
• Эрдэс барьцалдуулагчаар бэхжүүлсэн авто замын суурь
• Хөрс тогтворжуулах нэмэлтийн үр нөлөөг үнэлэх аргачлал
• Менежментийн тогтолцооны аудит, баталгаажуулалт гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага зэрэг стандартуудыг баталлаа.