ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгээр өргөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр /2016.04.07/ Стандартчилал Хэмжилзүйн Хэлтсийн улсын шалгагч М.Зоригт, улсын шалгагч С.Рэнчинсүрэн, баталгаажуулалтын шинжээч О.Баярмаа нар Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн ТАНГАРАГ өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа албан хаагч залуустаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.