ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ та худалдааны газрын үйлчилгээ эрхэлж байгаа бол:


супермаркет /Supermarket/
(501 – 1000) м2 хүртэл худалдааны танхимын талбайтай, 10 000 хүртэл нэр төрлийн хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ариун цэвэр, гоо сайхны бараа, гэр ахуйн бараа, бүтээгдэхүүний төрөлжүүлсэн тасгуудтай, өөртөө үйлчлэх дэлгүүр.

дэлгүүр /Store or shop/
(41 – 500) м2 хүртэл худалдааны танхимын талбайтай /орон нутагт 30 м2-аас доошгүй/, уламжлалт лангууны зохион байгуулалттай, өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн жижиглэнгийн үнээр борлуулдаг газар.

 

мини маркет /Мini-market/
(41 – 200) м2 хүртэл худалдааны танхимын талбайтай /орон нутагт 30 м2-аас доошгүй /, сав баглаа боодол бүхий өргөн хэрэглээний барааг жижиглэнгийн үнээр худалдаалдаг, өөртөө үйлчлэх лангуу бүхий дэлгүүр

1. Худалдаа эрхлэгчид нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, баталгаатай, зориулалтад тохирсон бүтээгдэхүүн борлуулж, тэдгээрийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ.
2. Холбогдох стандартад заасны дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, барааны чанар, аюулгүй байдал, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна.
3. Хэрэглэгчдэд зориулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн лавлахтай байна
4. Агуулахад барааг зориулалтын тавцан дээр хананаас 20 см, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлуулна.
5. Худалдаа, үйлчилгээг зөвхөн мэргэжлийн ажилтан буюу худалдагч гүйцэтгэнэ.
6. Барааны үнийг нэг бүрчлэн үнэн зөв, ил тод бичиж тавьсан байна.
7. Худалдааны газар нь өөрийн нэр, хаяг, ажиллах цагийн хуваарийг монгол хэл дээр бичиж, харагдахуйц байршуулсан байна.
8. Барааны байршил тасгаар заасан таних тэмдэг, бүдүүвч зураглалтай байна.
9. Хүнсний дэлгүүрт үсчин, эмийн сан, үнэр гаргадаг үнэртэн гоо сайхан, ахуйн хэрэглээний ба ариутгалын бодис зэрэг хүнсний барааны чанарт нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглоно.
10. Худалдан авагчдад баталгаагүй жингээр үйлчлэх, бараа, бүтээгдэхүүнийг байвал зохих жин, хэмжээнээс нь дутуу олгохыг хориглоно.

Хэрвээ та хоолны газрын үйлчилгээ эрхэлж байгаа бол:
КАФЕ, БААР:
1. Нэг суудалд ногдох үйлчилгээний танхимын талбай 1.8 м2-аас доошгүй
2. Үйлдвэрлэл, үйлчилгээний сав хэрэгсэл угаах ажлын байртай байна. /цехгүй зохион байгуулалттай үед 1,5 м өндөртэй хаалтаар тусгаарлана./
3. Бүтээгдэхүүнд анхны ажиллагаа хийх болон түүхий эдийг гаднаас хүлээж авах, хадгалах ажлын байртай байна.
4. Хөргөлттэй агуулах, хуурай хүнсний агуулах, ногооны агуулах, цагаан хэрэглэлийн агуулах, шүүгээ, сав, багаж хэрэгслийн агуулах шүүгээ, ажилчдын хувцасны өрөө, шүүгээ, ажилчдын ариун цэврийн өрөөтэй байна.
5. Хоолны газрын төрөл, үйлчилгээний онцлогийг тусгасан тодорхой нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй байна.
6. Цэсэнд хоолны нэрсийг тогтсон дарааллаар жорын дугаар, үндсэн бүтээгдэхүүний гарц, хачир сүүмсний тайлбартай бичнэ
7. Бүх төрлийн согтууруулах ундааны өргөн сонголт кафенд хамаарахгүй, харин Дарс /вино/ шар айрагны сонголттой байна.
8. Зориулалтын даавуун болон цаасан амны алчуур болон ариутгасан, чийгтэй халуун алчуураар үйлчилнэ.
9. Бармен, зөөгч зэрэг үйлчилгээний ажилтнууд, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежерүүд нь гадаадын 1-ээс доошгүй хэлний мэдлэгтэй байна.

Хэрвээ та дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа бол:
1. Дэн буудал нь нэр хаяг, талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, орчны гэрэлтүүлэг хийгдсэн, гадаад өнгө үзэмж сайтай байна.
2. Үйлчилгээний ажилтнууд нь зочлох үйлчилгээний мэргэшсэн ур чадварыг эзэмшсэн байна
3. Дэн буудлын өрөө тасалгаа нь 20*С-ын температураас багагүй, тогтмол халаалттай байна
4. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан, холбогдох стандартад заасан горимын дагуу хадгалсан байна
5. Угаалгын өрөө нь бохир, цэвэр хэрэгслийг хадгалах тусгай тавиур буюу шүүгээтэй, бохир зөөлөн эдлэлийг хүлээн авах савтай байна
6. Хоолны өрөөтэй байна. /Хоолны өрөө нь хөргөгч, хөлдөөгч, ус буцалгагч, шарах шүүгээ……..гм тоног төхөөрөмжтэй байна./
7. Өглөөний хөнгөн зуушаар үйлчилнэ.
8. Ачаа тээш хадгалах өрөө буюу хэсэгтэй байна
9. Зочдын үнэт эдлэлийг хадгалах сейф, хадгаламжийн хайрцагтай байна. /Үнэт эдлэл хадгалах үйлчилгээг зочин ирэхэд урьдчилан мэдэгдэнэ/
10. Хүлээн авах хэсэгт телевизор, интернэт, болон кабелийн сувагтай байна. Телефон утас нь үндэсний ба олон улсын ярианы системд холбогдох боломжтой, зочин хэрэглэхэд хялбар байрлалтай байна. /Ярианы үнийн жагсаалтыг ил тодорхой мэдэээлсэн байна/
11. Зочинд анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эмийн сан, үйлчилгээтэй байна. /Иод, шархны лент, бинт, эмийн нөөцтэй байна/
12. Тухайн буудлын ойролцоо байрлалтай эмнэлэг буюу эмчийн талаар холбогдох мэдээллүүдээр хангагдсан байна. /Зочны хүсэлтээр тухайн эмнэлэг, эмчтэй холбоо барьж өгөх, газарчилж хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ/